Хүн амын өсөлт, хүний хөгжлийг хангах талаар

Үндэслэл. Улаанбаатарын бүсэд 2008 оны 1-р сарын 1-ний байдлаар 494611 эрэгтэй, 530563 эмэгтэй буюу нийт 1025174 хүн буюу манай улсын нийт хүн амын 39,1 хувь нь оршин сууж байна. Нийслэл Улаанбаатар хотын суурин хүн амын тоо 2006 оноос 38.0 мянган хүнээр буюу 3.8 хувиар, 2004 оноос 109.6 мянган хүнээр буюу 12.0 хувиар тус тус өсчээ.
Монгол улсын хүн амын 39.1 хувь буюу 5 хүн тутмын хоёр нь нийслэл хотод байнга оршин сууж байна. Нийслэлийн хүн амын 94.3 хувь нь төвийн 6 дүүрэгтээ, тодруулбал баруун хэсэг Сонгинохайрхан дүүрэгт 21.5 хувь, зүүн хэсэгт орших Баянзүрх дүүрэгт 21.6 хувь, хотын төв Баянгол дүүрэгт 16.1 хувь, баруун хойт хэсгийн Чингэлтэй дүүрэгт 13.3 хувь, зүүн хойт хэсгийн Сүхбаатар дүүрэгт 12.6 хувь, баруун өмнөд хэсэгт орших Хан-Уул дүүрэгт 9.2 хувь, үлдсэн 5.7 хувь нь Налайх, Багануур, Багахангай дүүрэгт тус тус амьдарч байна.

Улаанбаатарын бүсийн өрх, хүн ам, дүүргээр, 2007 оны эцсийн байдлаар

Дүүргийн /нэр/

Үзүүлэлт

Хорооны тоо
Хүн амын тоо
Өрхийн тоо
Нутаг дэвсгэрийн хэмжээ
Хүн амын нягтшил
нэг км2-д
мянган
хүнээр
дүнд эзлэх хувь
мянган
өрхөөр
дүнд эзлэх хувь
км2
дүнд эзлэх хувь
1
Сонгинохайрхан
21
220.3
21.5
49.9
20.8
1200.6
25.5
183
2
Баянзүрх
24
221.6
21.6
51.9
22.0
1244.1
26.4
178
3
Баянгол
20
165.1
16.1
35.5
16.4
29.5
0.6
5599
4
Чингэлтэй
19
136.0
13.3
29.3
13.2
89.3
1.9
1523
5
Сухбаатар
18
129,5
12.6
30.1
12.1
208.4
4.4
621
6
Хан-Уул
14
94.7
9.2
23.2
9.3
484.7
10.3
195
7
Налайх
6
28.1
2.8
7.4
3.0
687.6
14.6
41
8
Багануур
4
26.0
2.5
6.5
2.9
620.2
13.2
42
9
Багахангай
2
3.9
0.4
0.9
0.4
140.0
3.0
28
Улаанбаатар
132
1025.2
100.0
234.7
100.0
4704.4
100.0
218

Нийслэлийн дүүрэг, хороодын хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ нь харилцан адилгүй бөгөөд төвийн 6 дүүрэгт нутаг дэвсгэрийн 69.1 хувь нь ногдож, хүн амын нягтшилаар Баянгол, Чингэлтэй дүүргүүд тэргүүлж байна. Улаанбаатарын бүсийн нийт хүн амын 29.5 хувийг 0-15 насны хүүхэд, 64.1 хувийг 16-59 насны хүмүүс, 6.4 хувийг 60 ба түүнээс дээш насны хүмүүс тус тус эзэлж байна. Хүн амын 66.8 хувийг 34 хүртэлх насны хүүхэд залуучууд эзэлдэг. Хүн амын дундаж наслалт 65.9 байгаа нь улсын дундаж (65.2)-тай ойролцоо байна.

Хүн амын жилийн дундаж өсөлтийн хурдыг тооллого явагдсан онуудаар авч үзвэл: 1956-1963 онд хамгийн өндөр буюу 9.5 хувь, 1963-1969 онд 3.0 хувь, 1969-1979 онд 4.2 хувь, 1979-1989 онд 3.1 хувь, 1989-2000 онд 3.0 хувь, 2000-2004 оны хооронд 3.4 хувь, 2004-2008 оны хооронд 4.2 хувиар тус тус өсчээ.

Нийслэлийн хүн амын өсөлт

Төрөлтийн ерөнхий коэффициент буюу 1000 хүн амд ногдох төрөлт 22.6 болж 2004 оноос 6.0 промилээр өсч, харин нас баралтын ерөнхий коэффициент буюу 1000 хүн амд ногдох нас баралт 6.4 болж 2004 оноос 0.3 промилээр буурчээ.

Нийслэл хотод 2007 онд 29112 хүн албан ёсоор шилжин ирж, 24.5 хувь буюу 7142 нь Сонгинохайрхан дүүрэгт, 27.2 хувь буюу 7915 нь Баянзүрх дүүрэгт, 13.5 хувь буюу 3932 нь Чингэлтэй дүүрэгт, 10.7 хувь буюу 3110 нь Сүхбаатар дүүрэгт, 11.7 хувь буюу 3412 нь Баянгол дүүрэгт, 7.8 хувь буюу 2283 нь Хан-Уул дүүрэгт, үлдсэн хувь нь Багануур, Багахангай, Налайх дүүрэгт тус тус суурьшжээ.

Шилжин ирж буй хүн амын 6.1 хувь буюу 1763 нь 0-4 насны, 7.5 хувь буюу 2196 нь 5-9 насны, 6.8 хувь буюу 1976 нь 10-14 насны, 9.3 хувь буюу 2694 нь 15-19 насны, 23.0 хувь буюу 6689 нь 20-24 насны, 15.6 хувь буюу 4551 нь 25-29 насны, 10.0 хувь буюу 2902 нь 30-34 насны, 6.4 хувь буюу 1875 нь 35-39 насны, 4.8 хувь буюу 1412 нь 40-44 насны, 10.5 хувь буюу 3054 нь 45 ба түүнээс дээш насныхан байна.

Зарим судалгаанаас үзэхэд Улаанбаатар хотыг чиглэсэн хүн амын шилжих хөдөлгөөн ойрын жилүүдэд төдийлэн буурахгүй байх хандлага ажиглагдаж байна. Иймд хүн амын механик өсөлтийг сааруулах зорилгоор нийслэлийн алслагдсан дүүргүүд, дагуул хотууд болон манай улсын бусад бүсүүдийн тулгуур төв хотуудын хөгжлийг эрчимжүүлж, бүсийн хүн амын өнөөгийн зохисгүй бөөгнөрөл, сөрөг үр дагавар бүхий шилжих хөдөлгөөнийг сааруулах шаардлагатай байна.

Нэгдүгээр үе шат (2006-2010 он):

Тэргүүлэх зорилт 1. Бүсийн хүн амын механик өсөлтийг 2005 оны түвшингээс 30 хувиар бууруулж, ердийн цэвэр өсөлтийг нэмэгдүүлнэ.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:

- Хүн амын механик өсөлтийн хурдцыг бууруулах нийгэм, эдийн засаг, эрх зүй, сэтгэл зүйн зохион байгуулалтын арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэх;

- Хүн ам нийслэл хотод олноор шилжин суурьшихад нөлөөлж буй нарийн мэргэжлийн эмчилгээ, оношилгооны төв болон их, дээд сургуулиуд, мөн мэргэжлийн дунд боловсролын төвүүдийг бусад бүс, аймгуудад салбарлуулан байгуулах;

- Нийслэлийн дагуул болон хаяа хот, тосгоны хөгжлийн түвшинг эрс дээшлүүлэх;

- Нийслэл хот, дүүрэг, дагуул хот, суурингуудын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд хүн амын хүчин зүйлсийг оновчтой тусган хэрэгжүүлэх арга механизмыг бий болгож нэвтрүүлэх;

- Төрөлтийг дэмжих зорилгоор өрхийн орлогод ногдох албан татварт хөнгөлөлт үзүүлэх, өрхийн хүүхдийн тоо, насны ялгааг харгалзан оновчтой тэтгэлэг олгох арга хэмжээ авах;

- “Хүүхдийн мөнгөн тэтгэмж”, шинэ гэр бүлийн болон шинэ иргэнд (хүүхдийн) олгох буцалтгүй тусламжийг оновчтой хэлбэрээр шуурхай олгож байх;

- Хүн ам, өрхийн бүртгэлийн мэдээллийн санг дүүрэг, хороодод байгуулж, нэгдсэн сүлжээнд оруулах, үйл ажиллагааг нь уялдуулах;

- Айл өрх бүрээр угийн бичиг хөтлүүлэх, овог сэргээх ажлыг эрчимжүүлэх.

Гарах үр дүн: Бүсийн хүн амын ердийн цэвэр өсөлт нэмэгдэж, механик өсөлт саарна.

Тэргүүлэх зорилт 2. Хүнийг бүх талаар хөгжүүлэхэд чиглэсэн эдийн засаг, нийгэм, эрүүл мэнд, орчин ахуйн таатай нөхцөлийг бүрдүүлж, бүсийн хүний хөгжлийн түвшинг тууштай нэмэгдүүлнэ.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:

- Бүх шатны сургалтын байгууллагуудын сургалтын чанар, орчинг сайжруулах, иргэдийн сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх, өөрийгөө хөгжүүлэх, эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн үйлчилгээг тэгш хүртэх, зөв сонголт хийх орчинг бүрдүүлэх замаар хүний хөгжлийн түвшинг тууштай дээшлүүлэх;

- Хүний амьдралын нийгэм, эдийн засаг, орчин ахуйн таатай нөхцөлийг бүрдүүлэх замаар хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлэх;

- Хүүхэд залуучуудыг өндөр хөгжилтэй орнуудад явуулж сургах, ажиллуулах тодорхой бодлого боловсруулан хэрэгжүүлэх.

Гарах үр дүн: Хүн амын эрүүл мэнд, боловсролын болон орлогын түвшин дээшилж хүний хөгжил түргэснэ.

Хоёрдугаар үе шат (2011-2015 он):

Тэргүүлэх зорилт 1. Хүн амын механик өсөлтийг 2005 оны түвшингээс 50 хувиар бууруулж, ердийн цэвэр өсөлтийг нэмэгдүүлнэ.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:

- Нийслэл хот, дүүргүүдийн түвшинд хөгжлийн бодлого, төлөвлөлтөд хүн амын хүчин зүйлсийг тусган хэрэгжүүлэх арга механизмыг төгөлдөржүүлж улам боловсронгуй болгох;

- Захын болон алслагдсан дүүргүүд, дагуул, хаяа хот, тосгодын эдийн засгийн өсөлтийг түргэсгэж, ажлын байрны хангамжийг сайжруулах замаар нийслэлийн хүн амын хэт төвлөрлийг сааруулах;

- Хүний амьдралын нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн орчин ахуйн таатай нөхцөлийг бүрдүүлж хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлэх.

Гарах үр дүн: Хүн амын ердийн цэвэр өсөлт тууштай нэмэгдэж, механик өсөлт эрс буурна.

  free pokerfree poker

Цаг агаар

Манай сайтад

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр108
mod_vvisit_counterӨчигдөр114
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт363
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт953
mod_vvisit_counterЭнэ сард108
mod_vvisit_counterӨнгөрсөн сард3339
mod_vvisit_counterНийт95104

Online (20 minutes ago): 1
Your IP: 54.205.197.66
,
Өнөөдөр: 9-р сар 01, 2014
© 2011. Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газар